Кофений үрний бүс нутгаас хамаарсан ялгаа №5 Ази, Энэтхэг
Энэ удаад Энэтхэгийн кофены үрний онцлогийн талаар та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Энэтхэгт кофе нь анх 1585 онд Исламийн Мека (Mecca)-аас орж ирэн тариалж эхэлсэн гэж үздэг ба 1840оноос кофены тариалан эрчимтэй хөгжиж эхэлсэн байна.
![](https://static.wixstatic.com/media/16fb82_ce961ca23f264732bed232a7c09af78f~mv2.png/v1/fill/w_980,h_552,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/16fb82_ce961ca23f264732bed232a7c09af78f~mv2.png)
Газар нутгийн онцлог
Энэтхэг нь баруун өмндөд Азид орших бөгөөд маш чийглэг уур амьсгалтай газар нутаг юм. Тийм ч учираас хөрс нь их шим тэжээлтэй ба бусад бүс нутагтай харьцуулахад жилийн хур тундасны хэмжээ харьцангуй их бүс нутаг ажээ. Ийм уур амьсгал, газар зүйн онцлог нь кофены мод ургахад маш таатай нөхцлийг бүрдүүлжээ. Мөн улирлаасаа хамааран баруун өмнөд зүгээс тогтмол салхи салхилдаг ба энэ үед хатаасан кофе нь дэлхий дахинд маш алдартай байдаг гэнэ.
![](https://static.wixstatic.com/media/16fb82_3df46efafb6d454da358439c9d779742~mv2.gif/v1/fill/w_816,h_1000,al_c,pstr/16fb82_3df46efafb6d454da358439c9d779742~mv2.gif)
Тариалангийн гол бүс нутаг
Энэтхэгийн өмнөд уулархаг бүс нутагт орших маисур (Mysore)
Малабар (Malabar)
Мадрас (Madras) энэхүү 3 бүс нутаг нь Энэтхэгийн кофе тариалангийн гол бүс нутаг юм.
Гол төлөөлөх кофе
Monsooned coffee- Дээр дурьдсанчлан улирлаас хамааран баруун өмнө зүгээс салхилах чийглэг салхинд хатаасан кофе юм.
Spicy- энэ кофе нь перцний амттай кофе ажээ. Энэхүү кофег ихэвчлэн espresso blending кофе хийхэд ашигладаг байна. espresso blending кофены талаар та бүхэн манай саятын нийтлэлүүдээс илүү ихийг олж мэдэх боломжтой.
Monsooned Malabar, Mysore Nuggets Extra Bold, Robusta Kaapi Royale- Эдгээр 3 кофе нь Энэтхэгийн урдаа барьдаг specialty coffee юм. specialty coffee гэдэг нь SCAA- аас хүлээн зөвшөөрөгдөн бүх шулгуурыг давсан кофе юм. Үүнээс гадна premium coffee, commodity coffee, low grade coffee гэх ангилалууд байдаг байна.
Кофены онцлог
Энэтхэгт ургасан кофены үрний хэмжээ нь том талдаа ордог ба исэглэн, халуун ногооны (spicy), хөрсны (earth) амттай байдаг ажээ. Энэтхэгийн кофены 20%-ийг Арабика 80%ийг Робуста эзэлдэг байна. кофены ургац хураах цаг нь 11-2 сард явагддаг байна