top of page

enjoy your coffee !!!

Кофены үрний бүс нутгаас хамаарсан ялгаа №4

Африк, Кен Kenya, Africa

Кенийн кофены мод нь ихэвчлэн далайн түвшинөөс дээш 1.500м-ийн өндөрт буюу өндөр уулын бүсэд ургадаг ажээ. Кенд кофены үрийг хэмжээгээр нь зэрэглэлд хуваадаг ба AA, AB, C гэх мэтчилэн хуваадаг гэнэ.

  • AA++ screen size 19-өөс их

  • AA+ screen size 18/19

  • AA Screen size 17/18 (7.2mm)

  • AB Screen size 15/16 (6.6mm)

  • C Screen size 14/15

  • PB Peaberries

  • , AA+, AA, AB эдгээр зэрэглэлийн кофег л зөвхөн экспортолдог байна

Тариалангийн бүс нутаг

Наируби (Nairobia) баруун хойд бүс болон Кен уулын бүс нутаг нь гол кофены тариалангийн бүс нутаг ажээ. Энэ 2 бүс нутагийн тариалын нь Кенийн нийт кофе үйлдвэрлэлийн 95%ийг хангадаг байна.

Кен кофены онцлог

  • Бурбон (Bourbon)- Энэ нь генийн өөрчлөлтөөр гаргаж авсан кофены үр юм. Арабика болон робуста шиг нэг кофены үрний төрөл гэж хэлж болох юм. Энэ төрөл нь илүү дунгараг хэлбэртэй жижиг хэмжээтэй ажээ.

  • Таипика (Typica)- Энэ төрлийн кофены үр нь зуйван урт хэлбэртэй ба зөөлөн жимсний амт нь энэ төрлийн онцлох шинж ажээ. Мөн хортон шавжинд эмзэг, өмчлөмхий тул арчилгаа их шаарддаг байна.

  • Кэнт (Kent)- энэ төрөл ч мөн адил генийн өөрчлөлтөөр гарган авсан кофены үрний төрөл юм. амт чанарын хувьд бурбон кофетой төстэй ба арай илүү хурц амттай байдаг ажээ.

  • Рүир 11 (Ruiru 11)- 15 жилийн турш судалгаа хийж байж гарган авсан төрөл ажээ. Кофены мод нь хортон шавьжинд тэсвэртэй байдаг гэнэ.

Эдгээр кофе нь зөвхөн Кенд ургадаг гэсэн үг биш юм. Жишээ нь кэнт хэмээх төрөл зүйл нь Энэтхэгт их хэмжээгээр ургадаг байна.

Кенийн кофе нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн кофе ба энэ шалтгаан нь кофе тариаланд зохицсон уур амьсгал болон үржил шимтэй хөрс юм. Мөн төр засгаас нь кофены талаарах бодлогыг маш нухацтай авч үздэг ажээ. Кенийн засгийн газраас кофены чанарын нэгдсэн шалгалт хийсний дараа дуудлага худалдаанд оруулж үнийг тогтоодог байна.

Кен кофены амт

Кен кофены дарсны зөөлөн үнэр болон жимсний чихэрлэг амтны зохицол нь дэлхий дахиныг хошуурахад хүргэдэг байна. Чихэрлэг амт нь тийм хүчтэй биш ч бусад амттай маш сайн зохицдог ажээ.


Category
Recent Posts
Archive
Follow Us
  • Black Instagram Icon
  • Black Facebook Icon

Thamks

Like and Share! :)

!
Widget Didn’t Load
Check your internet and refresh this page.
If that doesn’t work, contact us.
bottom of page