Кофены үрний бүс нутгаас хамаарсан ялгаа №1
![](https://static.wixstatic.com/media/16fb82_68ec5db4d4c549b59fe0f97ed49febd7~mv2_d_2050_1367_s_2.png/v1/fill/w_980,h_653,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/16fb82_68ec5db4d4c549b59fe0f97ed49febd7~mv2_d_2050_1367_s_2.png)
1. Ази, Индонез (Asia, Indonesia)
Бүс нутгийн онцлог
Индонез нь зүүн өмнөд азид байралдаг ба 17,000 арлаас бүрдсэн улс ажээ. Жилийн дундаж хэм нь 25-28С ба агаарын чийглэг нь 70-90 байдаг байна. Энэ нь маш чийглэг гэсэн үг юм. Газар нутгийн гол онцлог нь үржил имтэй хөрс юм.
Кофе ургадаг бүс нутаг
Суматра арал хойд бүс (Sumatra island) Жава арал зүүн бүс (java island) Славес арал өмнөд бүс (Sulawesi island) Балли арал (bali island) энэ арал нь гол кофены бүс нутаг юм.
Үндсэн төлөөлөх кофе
Суматра арлын төв хойд бүсд ургадаг манделин (Mandheling) ба баруун хойд бүсд ургадаг гаюу маунтэйн (Gayo Mountain) Славес арал дээр ургадаг туража (Toraja) Мөн дэлхийн хамгийн үнэтэй кофе болох Kopi luak Энэ арал дээр үйлдвэрлэгддэг ажээ (бааснаас гаргаж авдаг болно)
Кофены онцлог
Индонезин кофены 10% нь Арабика 90% нь робуста кофе байдаг ажээ(Энэ 2 кофены ялгааг манай блогуудыг нийтлэлээс орж үзээрэй ;) . Индонезын арабика кофены онцлог нь нийлмэл амт амтагддаг ба зөөлөн байдаг байна. Амтны хувьд хөрсний амт (earthy) их хүчтэй ба халуун ногооны амт (spicy) нь онцлох шинж ажээ. Тодорхой амтнаасаа (mouthfeel) үүдэн блендын кофенд (blending coffee) бас их хэрэглэгддэг кофе юм. (blending coffee- Кофены үрний савалгаан дээрээс харж болох ба энэ нь үнэтэй ба хямд 2 төрлийн үрийг хольсон гэсэн үг юм. Ихэвчлэн үнэтэй үр нь 10%иас бага агуулагддаг ч зөвхөн үнэтэй үрний нэрийг бичдэг. :P)
Индонезын кофены нийлүүлэлт ба зэрэг
Инконезын кофены үр нь 3-6 сарын хооронд ургацаа өгдөг байна. Ихэвчлэн хатаадаг ба зарим хэсгийг нь шууд нийлүүлдэг ажээ.
Кофены хаягдлын төрөл
G-1 : 11 Defects G-2 : 12~25 Defects G-3 : 26~44 Defects G-4a : 45~60 Defects G-4b : 61~80 Defects G-5 : 81~150 Defects G-6 : 151~225 Defects
![](https://static.wixstatic.com/media/16fb82_798a406ee3284c679b6dac7179792656~mv2_d_4242_2828_s_4_2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/16fb82_798a406ee3284c679b6dac7179792656~mv2_d_4242_2828_s_4_2.jpg)
![](https://static.wixstatic.com/media/16fb82_4c08d9b6d54644b88ec3f59e4f5b9126~mv2.png/v1/fill/w_675,h_273,al_c,q_85,enc_avif,quality_auto/16fb82_4c08d9b6d54644b88ec3f59e4f5b9126~mv2.png)
![](https://static.wixstatic.com/media/16fb82_2afb5c1d723e49baa97805fd632d2fb6~mv2.png/v1/fill/w_550,h_551,al_c,q_85,enc_avif,quality_auto/16fb82_2afb5c1d723e49baa97805fd632d2fb6~mv2.png)