2016оны шилдэг 5-н кофены брэнд
1. Olympia coffee
Энэ компани нь жижиг хэмжээний компани юм. Тэд чанартай кофены үр авахын тулд фермэрүүдтэй шууд харилцаатай байдаг ажээ. Тийм учираас энэ компани шууд тариан талбайгаас ирсэн шинэхэн кофены үрийг хуурж бэлэн болгодог гэнэ. Мөн тэд өдөр бүр шинээр хуурч хэрэглэгчиддээ хүргэдэг ба хэрвээ интернэтээр захиалах болвол тэд таний захиалсны дагуу хуурч өгөх ба шинэхнээр нь таний гар дээр хүргэх болно.
![](https://static.wixstatic.com/media/16fb82_d71d96b787314338b7308080b4b1eaac~mv2.jpg/v1/fill/w_272,h_450,al_c,q_80,enc_avif,quality_auto/16fb82_d71d96b787314338b7308080b4b1eaac~mv2.jpg)
2. STUMPTOWN COFFEE ROASTERS
Энэ комфани нь кофены чанараа ямагт сайжруулдаг байна. Тэд тодорхой бүс нутгуудаар судалгаа хийн байж болох хамгийн сайн үрийг захиалдаг ажээ. Мөн тэд жижиг фермэрүүдтэй насан туршийн гэрээ хийдэг байна.
![](https://static.wixstatic.com/media/16fb82_ecb6ee75a0cc455fa3af4b06e9b3cf1b~mv2.jpg/v1/fill/w_317,h_450,al_c,q_80,enc_avif,quality_auto/16fb82_ecb6ee75a0cc455fa3af4b06e9b3cf1b~mv2.jpg)
3. INTELLIGENTSIA COFFEE BLACK CAT CLASSIC ESPRESSO
Тэд ч мөн бусдын адилаар фермэрүүдээс шууд худалдан авалт хийдэг байна. Тэдний бусдаас ялгарах онцлог нь тэд өдөр бүр фермэрүүдийн хэрхэн кофены модыг арчилж байгааг ажигладаг ажээ. Ингэснээр бүхийл кофены үр яг л эхийн хайранд өсөж буй мэт урган төлждөг гэнэ. :P
![](https://static.wixstatic.com/media/16fb82_c68dacd71dd94a588dedefe2be7e4bba~mv2.jpg/v1/fill/w_398,h_450,al_c,q_80,enc_avif,quality_auto/16fb82_c68dacd71dd94a588dedefe2be7e4bba~mv2.jpg)
4. CAFE DON PABLO GOURMET COFFEE MEDIUM-DARK ROAST
Эдний бусдаас ялгарах давуу тал нь цэвэр органик байдал юм. тэд ямар ч химийн бордоо болон генийн өөрчлөлт ашигладаггүй ажээ. Мөн Café don Pablo компанийн орлогоос тэдэнд кофе нийлүүлдэг фермэрүүд нь хувь хүртдэг гэнэ.
![](https://static.wixstatic.com/media/16fb82_cb476b5d508a4a9690c23410dc9882cb~mv2.jpg/v1/fill/w_284,h_450,al_c,q_80,enc_avif,quality_auto/16fb82_cb476b5d508a4a9690c23410dc9882cb~mv2.jpg)
5. CASE COFFEE ROASTERS EPIPHANY HOUSE BLEND
Энэ компани нь маш жижиг компани ба Ashland болон Oregan мужид байралдаг ажээ. Тэд зөвхөн Ethiopia, Kenya, Colombia and Guatemala гэсэн 4 бүс нутгаас кофены үрээ худалдан авдаг гэнэ. Эдгээр 4н бүс нутгаас тэд чихэрлэг, цэвэр амтыг хайн хольдог ба кофены модонд ургаж эхлэх үеэс эхлүүлээд нунтаглан эспрэссо бэлтгэх хүртэл бүх үе шатыг хянадаг байна.
![](https://static.wixstatic.com/media/16fb82_d953aa8612f5410085965bec1a569137~mv2.jpg/v1/fill/w_261,h_450,al_c,q_80,enc_avif,quality_auto/16fb82_d953aa8612f5410085965bec1a569137~mv2.jpg)