top of page

enjoy your coffee !!!

Pour over coffee цуврал №1 оршил ;)

Монголын кофены хорхойтнуудыг харахад ихэнх нь мука пот (moka pot), Фрэнч фрэсс (French press) Гэх 2 кофены хэрэгслийг түлхүү хэрэглэдэг юм шиг сангдлаа л даа. Тийм болохлоор өөрийнхөө хамгийн дуртай Pour over (hand drip coffee) хэмээх кофе бэлтгэх аргын тухай маш дэлэгрэнгүйгээр цуврал болгон оруулахаар шийдлээ. Эхлээд маш товчоор тайлбарлах хэрэгтэй байх. Moka pot болон prench press нь маш хүчтэй кофе бэлтэгдэг хэрэгсэл л дээ. Тийм учираас надаа илүү зөөлөн яг надаа тохирсон кофег гаргаж авах аргыг хайж яваад pour over (hand drip) гэх аргыг олсон юм. Мөн энэ хэрэгслийн надаа маш их таалагдсан зүйл нь хийж байх үеийн мэдрэмж юм. Яг ямар мэдрэмж вэ гэхээр яг л цайны ёслол шиг тайван, тогтуун тийм мэдрэмж. Зөвхөн кофе уух биш кофе хийх үйл явцаас нь таашаал авахад тусалдаг хэрэгсэл гэхүүдээ. Тийм ч учираас бас хийхэд тийм ч амархан арга биш ба их мэдлэг туршлага хэрэгтэй юм. Хийх арга, порпорц болон хийх хугацааг бага зэрэг өөрчилөхөд л кофены амт өөрчлөгддөг ба үүнийг нь ашиглан өөртөө тохирсон кофе гарган авахын тулд туршилт хийсэн ч болох юм. Мөн хэрэгслийн хувьд ч өргөн сонголлтой ба түүнээсээ шалтгаалан бэлтгэх арга болон кофены амт өөрлөгддөг юм.

За тэгэхлээр юу юу хэрэг болох вэ гэхээр хамгийн түрүүнд мэдээж кофены үр. Кофены үрээ сонгохдоо маш нарийн хандах хэрэгтэй ба өөрийн хүссэн амтыг гарган авахын тулд кофены үрний сонголт маш их туслах болно. Кофены үрний тухай манай блог болон фэйсбүүк хуудаснаас дэлэгрэнгүй мэдээлэл авах боломжтой юм. анхаарах хэрэгтэй зүйлсийг товчхон хэлэхэд.

- Тариалсан газар нутаг

- Хууралтын зэрэг

- Хугацаа (аль болох шинийг)

- Төрөл (blending, dicaffeine)

Авсныхаа дараа шалгаж үзэх хэрэгтэй хамгийн чухал зүйл нь кофены хаягдал байгаа эсэх юм. Хэрвээ та хуураагүй цэвэр кофены үр авч байгаа бол хаягдлыг ялгаж хаяад хуурах боломжтой ч хэдийн хуурсан кофенд байх юм бол энэ нь кофены амт аль хэдийн өөрчлөгдсөн гэсэн үг юм. Хэрвээ хуурсан кофе аваад тэр дотроос хаягдал ихээр гарч ирвэл тэр кофег дахиж аваад ч хэрэггүй. Яагаад вэ гэхээр кофены хаягдалын хувьд дотроо маш олон төрөл байдаг ба ихэвчлэн хагарч бутарсан кофены үр, муудсан кофены үр, мөн гадны биет буюу модны хэлтэрхий зэрэг ордог эдгээр нь хууралтын явцад кофены амтыг ихүүн болгодог гэнлээ. Тийм учираас энийг заавал шалгах хэрэгтэй ба та цэвэр хуураагүй кофены үрийг гэртээ хуурах гэж байгаа бол хуурахынхаа өмнө хаягдлыг заавал ялгах хэрэгтэй юм.

За тэгээд кофены үрээ сонгосны дараа кофены үрээ бутлана. Нунтгалсан кофены ширхэг нарийн байна уу бүдүүн байна уу гэдгээс хамаараад кофег гарган авах хугацаа өөрчлөгдөнө. Кофе гарган авах хугацаа өөрчлөгднөө гэдэг нь кофены амт өөрчлөгднөө гэсэн үг юм. Мөн кафейнны агууламж ч өөрчлөгддөг байна. Ингээд яриад байвал бүр толгой эргээд ер нь энэ аргаар хийсэн ч яалаа хийгээгүй ч яалаа кофе л бол кофе гэсэн бодол төрж магадагүйлдээ гэхдээ энэ бол зөвхөн кофе бэлтгэх арга биш бүхэл бүтэн урлаг болчихоод байна шүү дээ. Хүн бүр л хоббигоо хөгжүүлж түүндээ илүү их анхаарал хандуулж илүү их мэдлэг олж авахын төлөө явдаг шүү дээ. Тийм юм чинь та яагаад кофег зүгээр нэг уух биш бүр хоббигоо болгож болохгүй гэж.

Заза тайлбартаа эргээд оръё. кофены үрээ нунтгалсны дараа хийх аргаа судлах хэрэгтэй. Анхаарах хэрэгтэй зүйлс

- Кофены хэмжээ

- Усны халууны хэм

- Усаа гоожуулах хурд

- Хугацаа

- Хэрэгсэл (ангилалаасаа хамаараад кофе бэлтгэх арга болон кофены амтанд өөрчлөлт орно)

За ингээд ер тойм зураг нь болж байх шиг байна даа. Дараагийн нийтлэлүүдээр үрээ хэрхэн сонгох, кофе бэлтгэх арга, кофе бэлтгэхдээ анхаарах хэрэгтэй зүйлс болон кофены амтыг өөртөө тохируулан яаж өөрчлөх, мөн хэрэгслүүдийн ангилал болон тэдгээрийн онцлог, кофены амтанд хэрхэн нөлөөлдөг зэрэг мэдээллүүдийг цувралаар хүргэх болноо. Ойролцооноор 10 гаран нийтлэл болох шинжтэй.


Category
Recent Posts
Archive
Follow Us
  • Black Instagram Icon
  • Black Facebook Icon

Thamks

Like and Share! :)

!
Widget Didn’t Load
Check your internet and refresh this page.
If that doesn’t work, contact us.
bottom of page