Кофены үрний бүс нутгаас хамаарсан ялгаа №2
Ази, Вьетнам Vietnam, Asia
![](https://static.wixstatic.com/media/16fb82_881be3bfb16d4a68986ecf90c358f00c~mv2.png/v1/fill/w_980,h_552,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/16fb82_881be3bfb16d4a68986ecf90c358f00c~mv2.png)
Бүс нутгийн онцлог
Вьетнам нь баруун өмнөд азид байрлалтай улс юм. Өндөрлөг бүс нутгийг үл тооцвол ихэнх бүс нутаг нь жилийн дундаж хэм нь 25-27С ба бороо ихээр ордог бүс нутаг ажээ. Энэ бүс нутаг нь кофены ургамал тарихад тааламжтой цаг ууртай тул жилд дунджаар сая тонн кофены үр хураан авдаг байна.
Кофены ургамал ургадаг ундсэн бүс нутаг
Tay Nguyen болон Dak Lak гэсэн 2 бүс нутаг нь гол кофены мод ургадаг бүс нутаг юм.
Онцлох кофе
Вьетнам нь робуста кофе хураадаг гол бүс нутаг юм. Вьетнамын гол төлөөлөх кофе нь кун сак (con sak) ажээ. (хэрмэнд кофе идүүлэн ялгарсан бааснаас нь гарган авдаг кофе юм)
Вьетнам кофены онцлог
Вьетнамын кофе тариалангийн 5%-ийг Арабика үлдсэн 95%-ийг Робуста кофе эзэлдэг ажээ. Вьетнамаас нийлүүлсэн Робуста кофе нь дэлхийн робуста кофены худалдааны 40%-ийг ганцаараа эзэлдэг ба Европ, Америк, Япон зэрэг улсын найруулдаг кофенд хэрэглэгддэг байна. Вьетнамд ургасан робуста кофе нь амтлаг чанарын (mouth feel) хувьд сайн ч кофены өвөрмөц амт жоохон дутмаг байдаг ба гашуун амт нь бага зэрэг давамгай байдаг байна. Вьетанд ийм кофег вьетнам маягийн гар аргаар бэлтгэсэн кофенд өтөгрүүлсэн сүү хийж уудаг байна. (café sua nong- халуун кофе) (café sua da- хүйтэн кофе)
![](https://static.wixstatic.com/media/16fb82_85166e9fba3d4482999b487388d87451~mv2.jpg/v1/fill/w_980,h_551,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/16fb82_85166e9fba3d4482999b487388d87451~mv2.jpg)
![](https://static.wixstatic.com/media/16fb82_abfc17a31b7d43989ceba0773ab4bbfe~mv2.jpg/v1/fill/w_980,h_440,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/16fb82_abfc17a31b7d43989ceba0773ab4bbfe~mv2.jpg)
![](https://static.wixstatic.com/media/16fb82_745c8319e5354af584c098ca7dd1bd9d~mv2.png/v1/fill/w_980,h_693,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/16fb82_745c8319e5354af584c098ca7dd1bd9d~mv2.png)