pour over coffee №2
Кофены үрний сонголт
За сайн байцгаана уу? Pour over coffee цувралын эхний нийтлэлээ оруулж байнаа. Юуны түрүүнд хамгийн их анхаарах хэрэгтэй зүйл болох кофены үрний сонголтын талаар та бүхэнтэй хуваалцах гэж байна. Хэрвээ таньд нэмэх мэдээлэл байвал бидэнтэй хуваалцаарай J . Тэгэхлээр таний ямар кофены үр сонгосноос хамаараад гарган авах кофены тань амт ихээхэн шалтгаалах болно. Та магадгүй өмнө нь кофены үр л бол кофены үр бүгд л адилхан гэж бодож байсан байх. Гэхдээ тийм биш юм. Кофены үр нь хаана ургасан, мөн хэр өндөр температурт хуурсан, хэр удаан хадгалсан гэдгээсээ хамаараад амт чанарын хувьд маш ялгаатай байдаг. Тийм учираас кофены үр худалдан авах үедээ анхаарч харах хэрэгтэй зүйлсийг хэлэх гэж байна. Чихээ дэлдийлгээд нүдээ бүлтийлгээрэй.. J J J
Үйлдвэрлэсэн хугацааг нь хараарай!
Хүн бүр л бүх төрлийн бүтээгдэхүүн авахдаа хадгалах хугацааг нь хардаг. Түүнтэй яг адилаар кофены үр авахдаа үйлдвэрлэсэн хугацааг нь харах хэрэгтэй. Энэ нь кофены үрийг удаан хугацаагаар хадгалах тусам амт чанар нь мууддагтай холбоотой юм. Гэхдээ хуураагүй түүхий кофены үр нь хэдэн сар хэдэн жилээр хадгалахад зүгээр ч хуурсан кофе нь тийм ч сайн хадгалалт даадгүй юм. Тийм учираас 15 хоногийн дотор, уртдаа нэг сарын дотор хэрэглэж дуусгах хэрэгтэй. Гэхдээ савалсан үрний хувьд савалгааны төрлөөсөө хамаараад хадгалах хугацааг 2-3 дахин уртасагад. Энэ тухай өөр нийтлэлээр дэлгэрэнгүйгээр хүргэх болноо. Тэгвэл кофены үрийг хуурснаас хэр хугацааны дараа уувал төгс амтыг мэдэрч чадах вэ? Хуурсны дараа 2-7 хоногийн дотор кофег уувал кофены амтыг дээд зэргээр мэдэрч болно. Гэхдээ зарим хүмүүс 7-14 хоног ч гэж хэлдэг. Энэ нь кофег хэр өндөр темпертурт хэр хүчтэй хуурснаас шалтгаалдаг юм. Мөн анхаарах хэрэгтэй нэг зүйл нь Шинэ байх тусмаа сайн гээд түүхий кофены үрийг шууд хуурмагцаа кофе найруулах нь тохиромжгүй. Яагаад вэ гэхээр түүхий кофены үрийг хуурах үед кофенд агуулагдаж буй амт үнэр нь тогтворгүй төлөвт ордог байна. Тийм учираас кофены амт нь хоорондоо уусч тансаг амтыг гаргах биш бүгд салангад тусдаа амтагддаг ажээ. Тийм учираас та үнэхээр төгс кофег хайж байгаа бол үүнийг ч мөн бодолцож үзэх хэрэгтэй юм.
Мөн нэмж сонирхотой зүйл дуулгахад. Хууралтын үед кофены үрний гадаргуй дээр нүүрс хүчлийн хий бий болдог ба удаан хадгалах тусам энэ нь алга болдог байна. Мөн та pour over coffee-г хийх явцад яг талх шиг дээшээ хөөрч гарч ирж байгааг анзаарч байсан байх. Энэ нь шинэхэн кофены үрэн дээр ус хийх үед кофены үрний гадаргуй дахь нүүрсхүчлийн хий ялгарч байгаа үзэгдэл юм. Үүнийг удаан хугацаанд хадгалсан үрнээс олж үзэх боломжгүй юм.
Нунтгалсан кофе авах үедээ үүний тухай бодоод үзээрэй
Нунтгалсан кофе нь нунтаглаагүй кофены үрийг бодвол илүү хурдан хугацаанд амт чанараа алддаг. Яагаад вэ гэхээр кофены үрийг нунтаглах үед кофены хүчил төрөгчтэй харьцах талбайн хэмжээ нэмэгддэг юм. Ингэснээр илүү хурдан хугацаанд амт чанараа алддаг байна. Мөн прегранс (pragrance) буюу кофег бутлах үед ялгардаг үнэр нь нунтгалж тавиад их удсан кофеноос үнэртэдгүй энэ нь ямар ч сайн чанарын кофе байсан нэгэнт өнгөрчээ гэж үзэхэд болох юм. Ум мани бад мэ хум.
Таньд кофе бутлагч байхгүй бол нунтгалсан кофе авахаас өөр арга байхгүй ч та нунтаглаагүй үр (whole bean)-ээс илүү хурдан хугацаанд ууж дуусгах хэрэгтэй юм. Таний сонголт гэвэл кофе бутлагч аваад кофегоо арай удаан хадгалаад дор дор нь кофегоо бутлан илүү амттай кофе уух уу? Эсвэл кофе бутлагчныхаа мөнгийг хэмнээд нунтаг кофе бага хэжээгээр аваад тэр дор нь уух уу? Гэдэг нь таний сонголт юм.
Хууралтын зэргийг хараарай!
“Кофены үрний хууралтын зэргээс хамаарсан ангилал” гэсэн манай нийтлэлийг уншаад үзээрэй. Кофены үрний нэр төрлөөс хамаарч хууралтын үе шатуудад бага зэрэг өөрчлөлт гардаг. Гэхдээ ихэвчлэн хууралтын эхний үед зөөлөн цэцгийн үнэр болон жимсний үнэр ялгарч исэглэн амт нь нэмэгддэг байна. Хууралт цааш үргэлжлэхэд эдгээр үнэр амт нь алдагдан хурц карамел болон шоколадны үнэр ялгардаг ажээ. Мөн өмнөх үед бий болсон исэглэн амт ч мөн адил алдагдан гашуун амт болон чихэрлэг амт нь давамгайлж ирдэг байна.
Хэрвээ та зөөлөн амт үнэрийг мэдрэхийг хүсвэл зөөлөн хуурсан кофег хэрэглээд үзээрэй. Хэрвээ та кофены хурц амтыг илүүд үздэг бол хүчтэй хуурсан кофег таньд зөвлөх байна.
Мөн та сүүтэй кофе уух дуртай бол хүчтэй хуурсан кофе илүү тохиромжтой. Кофены хурц амт үнэр нь сүүний зөөлөн амттай уусч сүүний чихэрлэг амт болон кофены амт нь маш сайн хосолдог юм.
Тариалсан бүс нутгийг нь хараарай!
Монголд л гэхэд бүс нутгаасаа хамаараад айраг, ааруул цагаан идээний амт өөр өөр байдаг шүү дээ. Үүнтэй яг адилаар кофены үр ч мөн адил хаана ургасан гэдгээсээ хамаараад амт чанарын хувьд ихээхэн ялгаатай байдаг. Ихэвчлэн улсаар нь бүлэглэн хуваадаг ч түүн дотроо яг аль бүсд нь ямар газар тариалсан бэ гэдэг нь ч төн кофены амт чанарт нөлөөлдөг. Гэвч бид тэр бүхнийг хайж судлаад байх хэцүү шүү дээ. Тэгэхлээр зүгээр аль улсад ургасан бэ гэдгийг нь онцолж хараад өөртөө таарсан амтыг олж авах хэрэгтэй. Та хаана ургасан кофе ямар онцлогтой байдгийг сайн мэдэхгүй бол манай хуудас болон блогоор зочилж “кофены үрний бүс нутгаас хамаарсан ялгаа” гэх цуврал нийтлэлийг уншиж үзээрэй. Мөн нэмэлтээр Blending coffee байдаг ч үүний тухай тусдаа нийтлэх болноо. ;) ;)