Кофены үрний (coffee bean) төрөл
Бид эспрэссо, латте, мукка гэх мэтчилэн маш олон төрлийн кофе уудаг, гэхдээ эдгээр нь зөвхөн хийж буй арга болон орцоороо ялгаатай байдаг. Гэвч кофены амин чухал сүнс нь кофены үрэнд байдаг байна. Бид ямар кофе уухыг хүсэж байгаагаасаа шалтгаалан кофены үрээ сонгох ба хамгийн түгээмэл 2 төрөл байдаг нь Arabica bean болон robusta bean юм. Мөн кофены жимсийг хуурж болгодог ба хэр хуурагдсан хууралтын зэргээр нь мөн ангилдаг байна. Гэхдээ энэ удаад зөвхөн энэ 2 төрлийн тухай авч үзэе.
Arabica bean нь нийт кофены үйлдвэрлэлийн 60 хувь орчимыг эзэлдэг байна. Энэ төрөл нь robusta bean-ыг бодвол бага хэмжээний кафейн агуулдаг ажээ. Мөн ургаж буй бүс нутгаасаа шалтгаалан амт үнэр нь өөрчлөгддөг байна. Ижил төрлийн кофены үр ч тарьж ургуулсан газар нутгаасаа хамааран амт үнэр нь маш олон төрөл байдаг ажээ. Ургаж буй газрын хөрс, цаг агаар, агаарын хэм болон ойролцоо ургаж буй ургамал ч кофены амт үнэрт нөлөөлөх чадвартай байдаг гэнэ. Жишээ нь Этопиагийн Arabic bean нь зөөлөн амт, анхилуун үнэртэй байдаг бол Кенд ургадаг Arabica bean нь илүү гашуун амттай байдаг гэнэ. Харин латин америкын Arabica bean нь бага зэрэг гашуун амттай мөн үл ялиг самрын амт амтагддаг байна. Хүмүүсийн дунд хамгийн алдартай Arabica bean нь колумбиа (colombia)д ургадаг ажээ. Энэ кофены үр нь маш хүчтэй гашуун амттай ба илүү бараан өнгөтэй байдаг ажээ.
Robust bean нь Arabica bean-ийг бодвол бага хэмжээний тос агуулдаг ба илүү гашуун амттай байдаг байна. Мөн robusta bean нь илүү хямд байдаг гэнэ. Гэвч кафейны агууламж нь Arabica bean-ээс 50 хувиар их байдаг ажээ. Robusta bean нь ихэвчлэн азид ургадаг ба зарим алдартай эспрессог robusta bean ээр хийдэг ажээ. Хамгийн алдартай robusta bean нь суматра (Sumatra) болон комодо (Komodo)-д ургадаг байна. эдгээрийг хуурахад мөш чамин тансаг үнэртэй болдог ба их хүчтэй байдаг гэнэ.
![](https://static.wixstatic.com/media/16fb82_13e16a2643754d01aff3d71d3651cc13~mv2.png/v1/fill/w_980,h_457,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/16fb82_13e16a2643754d01aff3d71d3651cc13~mv2.png)
![](https://static.wixstatic.com/media/16fb82_7549278345834bca8e4a3c33b4450763~mv2_d_2048_2048_s_2.png/v1/fill/w_980,h_980,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_auto/16fb82_7549278345834bca8e4a3c33b4450763~mv2_d_2048_2048_s_2.png)