Кофены хууралтын зэрэг ба түүнээс хамаарсан ангилал, амт, үнэр
Кофены үрний өнгийг ихэнх хүмүүс бороор төсөөлдөг. Гэвч кофены өнгө нь хуурах явцад бараан хүрэн, хар өнгө рүү хувирдаг байна. Эдгээр өнгө нь кофены үрийг хэр удаан мөн хэдэн хэмд хуурахаас шалгаалан хувирдаг байна. Мөн энэхүү өнгөөр нь кофег ангилдаг ба үнэр амтны хувьд их ялгаатай байдаг ажээ. Ихэнх кофены үр нь хуураагүй цэврээрээ байх үедээ амтгүй мөн бага зэрэг өвсний үнэртэй байдаг гэнэ. Гэвч кофены үрийг хуурах үед зарим хиймийн урвалаас үүдэн кофены амт, үнэр нь өөрчлөгддөг байна. Тийм учираас кофены амтыг тодорхойлогч хамгийн чухал хүчин зүйл нь кофены хууралтын зэрэг юм.
Мэргэжилийн хүмүүс нь кофены үрийг хэдэн хэмд хэр удаан хуурснаас нь хамаарч “city roast”, “French roast” гэх мэтчилэн нэрлэдэг ажээ. Эдгээр ангилал нь бидэнд кофены үрний амт, нягт, чийглэг мөн өөрийн хүссэн үнэрийг олж авахад тусладаг байна. Эдгээр хууралтын зэргийг тодорхойлох хамгийн энгийн арга нь кофены үрний өнгө юм. Кофены үрийг хуурах явцад кофены үрний өнгө бага багаар хувирдаг ба эхлээд шаргал өнгө рүү өөрчлөгддөг байна. Үүний дараа бараан хүрэн өнгө рүү бага багаар хувирдаг ажээ. Хууралтын явцад кофены үрний тос гадаргууруу ялгардаг ажээ. Гэвч хуурах үед зөвхөн кофены үрний өнгөөр дүгнэх нь дутмаг юм. Ихэнх мэргэжилийн хүмүүс хууралтын хэм, үнэр, өнгө мөн дуугаар нь хууралтын явцыг дүгнэдэг ажээ.
За тэгэхлээр хууралтын зэргийг хамгийн энгийнээр 4 ангилдаг ба эдгээр 4-н ангилал нь light roast, medium roast, medium-dark roast, dark roast гэх 4-н ангилал юм.
Хөнгөн хууралттай кофе (Light roast)- Энэ ангилал нь өнгөний хувьд цайвар бөр өнгөтэй ба гадаргуйдаа тос ялгарч амжаагүй байдаг байна. Мөн энэ ангилалын кофе нь исэглэн амттай байдаг ажээ. Түүнчлэн удаан хуурсан бараан өнгийн кофены үрийг бодвол цэвэр амтаа хадгалсан байдаг ба кафейны агууламж нь мөн их байдаг байна.
Хөнгөн хууралттай кофе нь 180-205 C хүртэл халдаг байна. Мөн 205 С хүрэхэд кофены үр нь тас няс хийх дуу гаргадаг ажээ. Энэ ангилалыг мөн light city, half city, cinnamon roast хэмээн нэрлэдэг ба эдгээр тэмдэглэгээ байвал тэр нь хөнгөн хууралттай кофе (light roast) гэсэн үг юм.
Дунд зэргийн хууралттай кофе (Medium roast)- Энэ ангилалд хамаарагдах кофены үр нь хүрэн бор өнгөтэй байдаг байна. Энэ ангилалд ч мөн кофены үрний тос гадаргуудаа ялгарч амжаагүй байдаг ажээ. Мөн хөнгөн хууралттай кофены үрийг бодвол илүү амтлаг үнэртэй болсон байдаг ба кафейны агууламж нь мөн буурсан байдаг байна.
Энэ ангилалд хүрэхийн тулд кофены үрийг 210-220 С хүртэл халаадаг байна. Энэ үед анх гарсан тачигнах дуу намжин дахин тачигнах дуу гардаг гэнэ. Мөн эдгээр дууг first crack, second crack гэж нэрлэн эдгээр дуугаар хууралтын зэргийг тодорхойлохдоо ашигладаг ажээ. Дунд зэргийн хууралттай кофег өөрөөр regular roast, American roast, city roast, breakfast roast хэмээн нэрлэдэг ажээ. (Цэврээр уухад тохиромжтой)
Бага зэргийн хүчтэй хууралттай кофе (Medium-Dark Roasts)- энэ ангилалын кофены үр нь нилээн бараан хүрэн өнгөтэй байдаг ажээ. Мөн гадаргуудаа тос бага зэрэг ялгарсан байдаг байна. medium-dark roast ангилалын кофены үр нь жингийн хувьд илүү хүнд байдаг ба анхилуун амтлаг үнэр нь илт нэмэгддэг гэнэ. (Сүү болон сахартай уухад тохиромжтой)
225-230 С хүртэл халдаг ба full-city roast, after dinner roast, Vienna roast гэж нэрлэдэг байна.
Хүчтэй хууралттай кофе (Dark Roasts)- Энэ ангилалын кофены үр нь хар шоколад шиг өнгөтэй байдаг байна. Мөн гадаргууд ялгарсан тос нь гялалзаж харагдах хэмжээгээр их ялгарсан байдаг ажээ. Тийм учираас black roast кофег буцалгах үед кофен дээр тос тунадаг ажээ. Кофены үрний цэвэр амт нь хууралтын үед үүссэн амтанд арилдаг байна. хүчтэй хууралттай кофены үрнээс илүү түлэгдсэн амт амтагддаг гэнэ.
Энэ ангилалд кофены үр 240-250 С хүртэл халдаг байна. Хүчтэй хууралтай кофег эспрессог хийхэд ихэвчлэн хэргэлдэг ажээ. Хүчтэй хууралттай кофены үрийг өөрөөр French roast, Italian roast, continental roast, new Orleans roast, Spanish roast гэхчлэн нэрлэдэг байна.
За ингээд кофены үрний хууратын зэргээс нь хамаарсан ангилалыг та бүхэндээ хүрэглээ. Кофены үр сонгохдоо анхаарах хэрэгтэй зүйл нь
![](https://static.wixstatic.com/media/16fb82_192cd05ac8514a028a1a13ccb21e3905~mv2_d_2050_1358_s_2.png/v1/fill/w_980,h_649,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/16fb82_192cd05ac8514a028a1a13ccb21e3905~mv2_d_2050_1358_s_2.png)
Кофены үр нь бараан байх тусам илүү их хуурсан гэсэн үг ба цэвэр кофены үрний амт нь буурдаг.
Бараан өнгийн кофены үр нь илүү хүнд байдаг. (2 дох тачигнах дуу гарах үеэс)
Кофены үр нь цайвар байх тусам илүү гашуун амттай байдаг.
Цайвар өнгийн кофены үр илүү хуурай байдаг ба өнгө нь бараан болох тусам гадаргуудах тосны хэмжээ ихэсдэг.
Кафейны хэмжээ нь кофены үр бараан болох тусам багасдаг.
![](https://static.wixstatic.com/media/16fb82_d4cbf877de424535b48e0fe571df9ca8~mv2_d_2050_1367_s_2.png/v1/fill/w_980,h_653,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/16fb82_d4cbf877de424535b48e0fe571df9ca8~mv2_d_2050_1367_s_2.png)
![](https://static.wixstatic.com/media/16fb82_03c87dbdf8f2470ba97e2dc1b8ecd52f~mv2_d_2050_1369_s_2.png/v1/fill/w_980,h_654,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/16fb82_03c87dbdf8f2470ba97e2dc1b8ecd52f~mv2_d_2050_1369_s_2.png)