Кофе хэмээх нэрний үүсэл
За ингээд энэхүү хуудсаа нээн кофе гэх үгний үүслийг та бүхэндээ хүргэж байна. Цаашид ч олон сонирхолтой мэдээлэл оруулж байх болноо.
“Кофе” гэдэг нэр Этопиа хэлний хүч гэсэн утгатай ”Кафа” (kaffa) гэдэг үгнээс үүссэн гэж таамаглагддаг нь хамгийн үнэнд ойр таамаглал юм. Үүнээс гадна "kaffa" гэдэг үг нь тэр үед кофены мод ургадаг байсан газар нутгийн нэр юм. Энэ газар нь Этопиад байдаг байжээ. Кофег уухад хүч тамир ордог байсан тул хүч хэмээх утгатай "kaffa" гэх нэрийг өгсөн ажээ.
Өөр нэг боломжтой хувибар бол Араб хэлний "Кава" (quahwa) юм. Тэр үед Арабад "кава" гэх архи байдаг байжээ. Энэхүү архийг уухад хүний бие хүч тамир орж огшдог байсан гэнэ. Кофе уухад ч энэ архийг уусантай адил нөлөө үзүүлдэг байсанд "кава" гэх нэрийг өгчээ. Мөн архи ууж болохгүй Ислами шашинтнууд архины оронд хэргэлдэг байсан ажээ. Энэхүү "кафа" болон "кава" гэх 2 үг дамжин явсаар "кахвей" (kahweh) гэсэн үг рүү хувиран европт хүрч Герман хэлэнд "kaffee", Недерланд хэлэнд "koffie" мөн бидний хамгийн их хэрэглэж заншсан Англи хэлэнд "coffee" хэмээн дуудагдах болжээ.
![](https://static.wixstatic.com/media/16fb82_6f2b3dbdaeda42d7b471db9a81077792~mv2_d_2048_1366_s_2.png/v1/fill/w_980,h_654,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/16fb82_6f2b3dbdaeda42d7b471db9a81077792~mv2_d_2048_1366_s_2.png)