top of page

enjoy your coffee !!!

Кофе уусны дараа хүний бие ямар нөлөө үзүүлдэг вэ?

Кофе нь бидий биед орсны дараагаар яг ямар нөлөө үзүүлдэг бол? Бид нойроо сэргээхийн тулд, сэтгэл санаагаа тайвшуулахын тулд кофе уудаг гэхдээ яагаад ийм нөлөө үзүүлээд байгааг та мэдэх үү? үүний

Кафейн нь бидний биед орсны дараа маш хурдан үйлчилж эхэлдэг ба ердөө ууснаас 30-40 минутын дараа цусанд хамгийн их хэмжээгээр тархдаг гэнэ. Энэ нь 3-4 цаг үргэлжилдэг ба Үүнээс хойш кафейны хэмжээ аажмаар багассаар анх ууснаас 8-14 цагийн дараа бидний биеэс гадагшилдаг ажээ. Эдгээр цаг нь таний биеийн онцлог болон хэргэлсэн кафейны хэмжээнээс шалгаалан бага зэрэг өөрчлөгдөх нь боломжтой зүйл юм.

Та кофе уусны 20 минутын дараанаас анхаарал тогтон өмнөхөөсөө илүү төвлөрч байгаагаа мэдрэх болно. Энэ үед цусан дахь кафейн нь адреналины ялгарлыг идэвхижүүлдэг байна. Их хэмжээгээр ялгарсан адреналины нөлөөгөөр таний хүүхэн хараа үл ялиг томрох ба танийг илүү сайн, тод харахад нөлөөлдөг ажээ. Мөн таний уушиг тэлэгдэн амьсгалахад илүү амар болдог гэнэ.

Кафейн нь ходоодны хүчилийн хэмжээг ихэсгэдэг ажээ. Энэ нөлөө нь хоол боловруулалтанд эерэгээр нөлөөлдөг байна. Гэхдээ өлөн ходоодон дээрээ кофе ухаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Яагаад гэвэл ходоодны хүчил нь өлөн ходоодыг цочрооно. Энэ нь ходоод өвдөх, гэдэс дүүрсэн мэт мэдрэгдэх болон цээж гашуун оргилтыг үүсгэдэг ажээ.

Кофе уусны дараа хэсэгхэн хугацаанд цусны даралт ихэсдэг ажээ. Танийг нэг аяга кофе уусны дараа таний цусны даралт ихэсдэг гэвч үнэндээ зүрхний цохилт зохистой хэмжээгээр буцаад буурдаг. Гэхдээ нэмж хэдэн аяга кофе ууснаар зүрнхий ачааллыг улам нэмэгдүүлэхэд хүргэдэг байна. Эрүүл хүмүүсийн хувьд энэ нь тийм ч ноцтой зүйл биш юм. Гэвч ямар нэг зүрхний суурь өвчтэй хүнд энэ нь даралт ихсэх болон зүрхний үйл ажиллагаанд нөлөөлдөг ажээ.

Орой кофе уух үед кофе нь таний нойрыг сэргээдэг гэдгийг хүн бүхэн мэднэ. Үүний учир нь кафейн нь хүний бие дэх мелатонин хэмээх дааврын ялгарлыг саатуулдаг байна. Энэ даавар нь хүний унтах үед ялгардаг ба нойрыг зохицуулдаг даавар юм.

Кофе уух нь ядарсан, цуцсан мэдрэмжийг арилгах болно. Гэвч 3 орчим цагийн дараа кафейны нөлөө багасаж эхлэх та ажиглах болно.

Кафейн нь тааламжтай сэтгэл хөдлөлийг зохицуулдаг допамин хэмээх дааврын ялгарлыг идэвхижүүлдэг байна. Ингэснээр сэтгэл зовинолыг арилган таатай мэдрэмжийг төрүүлдэг ажээ.

Эдгээр нөлөө нь хүмүүсийг кофенд дурлахад хүргэдэг. Гэвч бид кофены хэтэрсэн хэрэглээ нь бидний эрүүл мэндэд хор хөнөөлтэй гэдгийг санаж байх хэрэгтэй юм.


Category
Recent Posts
Archive
Follow Us
  • Black Instagram Icon
  • Black Facebook Icon

Thamks

Like and Share! :)

!
Widget Didn’t Load
Check your internet and refresh this page.
If that doesn’t work, contact us.
bottom of page