Arabica bean болон robusta bean-ы 10-н үндсэн ялгаа
![](https://static.wixstatic.com/media/16fb82_aac3702f5b504151956ae38c8785ca60~mv2_d_2050_1538_s_2.png/v1/fill/w_980,h_735,al_c,q_90,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/16fb82_aac3702f5b504151956ae38c8785ca60~mv2_d_2050_1538_s_2.png)
Та магадгүй кофен дээрх 100% Arabica гэсэн тэмдэглэгээг харсан байх. Магадгүй үүнийг харвал энэ кофе 100% Арабад үйлдвэрлэгдсэн кофе гэж бодох байх. Гэхдээ энэ нь зөвхөн кофены үрний төрлийг заасан тэмдэглэгээ ба арабад үйлдвэрлэгдсэн гэсэн утга огт биш юм. Кофены үрний төрлийн талаар өмнөх нийтлэлдээ дурьдсан бол энэ нийтлэлээрээ arabica bean болон robusta bean гэсэн 2 төрлийн гол 10-н ялгааны талаар та бүхэндээ хүргэж байна. Үүнээс өмнө дурьдах хэрэгтэй нэг зүйл нь зарим хүмүүс coffee robusta-г coffee Canephora гэдэг бөгөөд энэ 2 нь нэг төрлийг 2 өөрөөр нэрлэсэн нэршил юм.
Энэ 2 кофены гол ялгаа нь амтанд байдаг байна. робуста кофе нь бага зэргийн шатсан хаймар шиг амтагддаг ажээ.
Робуста кофе нь арабика кофег бодвол илүү хэмжээний кафейн агуулсан байдаг ажээ. Энэ нь робустагийн амтыг илүү гашуун болгодог байна. робуста кофе нь 2.7%-ийн кафейн агуулдаг бол арабика кофе нь 1.5%-ийн кафейны агууламжтай байдаг ажээ. Үүнээс үзэхэд робуста кофены кафейны агууламж арабика кофег бодвол бараг 2 дахин их гэсэн үг юм.
Липид болон сахрын агууламжаар нь авч үзвэл арабика кофе нь робуста кофег бодвол 2 дахин их байдаг байна. кофенд агуулагдаж буй сахар нь хуурах үе ароматик холбоо үүсгэдэг ба энэ нь хүний биед амархан уусдаг байна. арабика кофе нь 6-9%ийн сахар агуулбаг бол робуста кофе нь 3-7%-ийн сахар агуулдаг ажээ.
Цэвэр кофены үрний үнний хувьд арабиза кофе нь робуста кофеноос 2 дахин үнэтэй байдаг ажээ.
Робуста кофе нь тарьж ургуулахад илүү амар байдаг ажээ. Учир нь хортон шавжинд маш тэсвэртэй ба их хэмжээний ургац хураах боломжтой гэнэ. Энэ чанар нь Арабика кофеноос бага үнээр борлуулахад гол нөлөө үзээлдэг байна.
Өнөө үед робуста кофег олж уухад их хэцүү ажээ. Гэхдээ та найруулдаг кофе уудаг бол найруулдаг кофены ихэнх нь робуста кофегоор хийсэн байдаг байна.
Робуста кофе нь илүү бөөрөнхий хэлбэртэй байдаг бол арабика кофе нь илүү зуйван хэлбэртэй байдаг байна. энэ нь энэ 2 кофег хараад ялгахад их тус болдог ажээ.
Ургадаг мод нь ч мөн адил ялгаатай ажээ. Арабика кофены ургадаг мод нь 2.5-4.5м өндөртэй байдаг байна. харин робуста кофены ургадаг мод нь 4.5-6м өндөр ургадаг гэнэ. Мөн робуста кофе нь далайн түшинээс дээш 800м-т ургадаг ба арабика кофе нь далайн түвшинээс 2200 м хүртэл өндөрт ургадаг байна.
Арабика кофе нь дэлхийн кофе үйлдвэрлэлийн 75%-ийг эзэлдэг ба робуста кофе нь 25%-ийг эзэлдэг байна.
Арабика кофе нь 4жилд тутамд ургац хураадаг байна. харин кофе робуста нь 2 жил тутамд ургац хураадаг ажээ.